Thursday, March 11, 1999

Уяхан замбуутивийн наран: Норовбанзад



Жаа, Энэ л уяхан замбуутивийн наран
Илхэн бүхний дээгүүр
Мөхдөлгүй дэлгэрч түгэн
Мандаж мандсаар байдаг л билүү дээ, та мину зээ.

Жаа, Тэр лугаа адил
Олон түмний минь өршөөл
Үнэн сэтгэл бүхнийг
Ялгалгүй асарсаар байдаг л билүү дээ, та мину зээ.

Жаа, Үүлэн чөлөөний нар мэт
Өчүүхэн энэ явах насаа
Үнэн мөнх дор барьж
Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ, та мину зээ.

Жаа, Идэр цовоо саруул сэргэлэн насандаа
Эс сурсан эрдэм номыг
Өтөлж харьсан хойноо
Эргэж сурна гэдэг маш бэрх шүү дээ, та мину зээ

Идэр жинчин: Дорждагва




Идэр жинчин бид
Эрэмгий чадлаа гаргаж
Ингээд аяны замаар
Эрх тааваараа туулаад

Энэ орны ардыг
Эд бараагаар хангацгаая


Шингэн лимбийн дуугаар
Миний нутгийг санагдуулж
Ширээ тэгшхэн бөхөөрөө
Жингийн хүндийг өргөгч

Шилдэг олон ат минь
Шилийн говийг бүрхжээ


Алс холын замаар
Алхлан сажлан туулж
Ачаа жингийн хүндийг
Амар сайнаар нэвтрүүлэгч

Атан олон тэмээд минь
Арын говийг бүрхжээ

Өвгөн шувуу: Лхамжав



Євгөн:
Зээ Жаргалтайн дэлгэр зуныхаа сард нь
Жигүүртэн олон олон шувуу та мину зээ
Гадаад их далайнхаа дундаас
Ганганан гунганасаар юундаа ирнэ вэ?
Шувуу:
Зээ Эргэх дөрвөн цагийн дотроос
Элчит зуны халуун наранд
Эртний буян салхи дагаж
Элдэв сайхан нууртаан ирлээ
Євгөн:
Зээ Зориж ирсэн нууртаан зусаад
Зоргоороо амархан цэнгэн жаргаад
Зүйтэй дулаан намрынхаа сард
Жигдлэн дэвсээр юундаа буцна вэ?
Шувуу:
Зээ Єндөр их хангайн шилд
Үүл цас будран байхад
Єнөд сэрүүн хүйтэн болно хэмээн
Єссөн дулаан нутагтаа харинаа

Бударч харагдах хангай: Норовбанзад

Жаргалтайн дэлгэр: Норовбанзад


"Жаргалтайн дэлгэр"
Євгөн асууруун:
Жаргалтайн дэлгэр зуныхаа сард
Жигүүртэн шувуухай та минь
Гадаад их далайн захаас
Ганганан дэрвэсээр юундаа ирэв?

Шувуу учируун:
Эргэх дөрвөн цагийн улиралд
Ээлтэй халуун зуны сард
Эртний үйлийн салхинаар дэгдэж
Єссөн тунгалаг нууртаан ирлээ

Євгөн асууруун:
Санаж хүссэн нууртаан ирээд
Садан амраг нөхөртөөн золгоод
Сайхан цэнгэн сууж байтал
Сарын эцсээр юундаан уйдав?

Шувуу учируун:
Єндөр уулын оргил дээр
Үүл цас будрахын үед
Улиран ирэх хүйтэн улиралд
Євөлжсөн дулаахан газартаан явна аа

Євгөн асууруун:
Євөлжсөн дулаахан газартаан хариад
Энх мэндээр сууж байхад
Эргэж ирэх хаврын сардаа
Эгэж буцаж юундаа ирээв?

Шувуу учируун:
Зуур замын аянд явахдаа
Задгай нууртаан тоглож байгаад
Залуу сайхан идэр наснаасаа
Шилжиж өтөлсөн нь юунаасаа вэ?

Євгөн асууруун:
Үйлийн үрийн үнэн худал
Үүлэнд жиргэгч шувуухай та минь
Єтлөх үхэхийн дөрвөн далай нь
Єөр бусдад хэнд ч ирнээ
Залуу сайхан үзэсгэлэн байгаад
Залгаад цааш өтлөхийн жимээр
Зэрэглээний үзэгдэл мэтээр
Замхран одох нь мөнх ёсон

Жороогийн жороо: Лхасүрэн

Хэрдэнгийн барьяа: Дамчаа

Эрдэнэ засгийн унага 2



Эрдэнэ засгийн унага нь
Эрвэлзүүлэнхэн жороо шүү
Элсэн манханд нутагтай
Эмгэн буурал ээжтэй шүү

Товуу засгийн унага нь
Товолзууланхан жороо шүү
Товцог толгодод нутагтай шүү
Тунчиг буурал аавтай шүү

Хүрэн толгойн сүүдэр: Дагвадорж



Хүрэн толгойн сүүдэр

Хөндийгөө дагаад хүүшлэнэ дээ

Хүний бага л чамтайгаа

Сэтгэл юундаа даслаа даа хө

Алаг толгойн сүүдэр нь

Араан дагаад хүүшлэнэ дээ

Амраг жаахан чамтайгаа Сэтгэл юундаа даслаа даа хө

Ангир шувууны дэгдээхий Араан дагаад цуврана даа

Аль газрын чамтайгаа 

Сэтгэл юундаа даслаа даа хөө

Жаахан шарга: Загдсүрэн


Жаахан шаргын шогшоонд нь
Томоо нь муухай даслаа даа
Жаахан түүнийхээ аашинд нь
Сэтгэл муухай гунихарлаа
Хоёр морьтой гарлаа даа
Хонгорын ширээг дамжлаа даа
Хоноглосонгүй явсныг нь бодохоор
Хоёр нүдэндээ нулимстай
Буйлаад байгаа тэмээг
Бурантагны үзүүрээр тогтооно
Булиглаад байгаа сэтгэлийг
Одоо юугаар тогтоох вэ
Дэрвээд байгаа дээврийг
Дээсний үзүүрээр тогтооно
Дэнслээд байгаа сэтгэлийг
Одоо юугаар тогтооно вэ…

Сэрүүн сайхан хангай: Нэргүй



Сэрүүн сайхан хангайд
Тунгалаг ус урсанаа минү зээ
Сэтгэлийн дундаас тодорхой
Минийн нэгэн алдрай минү зээ

Мангай дундаа сартай
Хөөрхөн борлог морь минү зэ
Манийн төлөө зовнигч
Манхан буурал аав минү зэ

Алтай хангайн гургалдай
Ариухан модонд жиргэнэ минү зэ
Ахан дүү нартайгаа хамт
Тэнүүн сайхан жаргана минү зэ

Төрсөн газарын тэнгэр нь
Тэнүүн болоод уужин минү зэ
Тэр олон нөхөдтэйгээ
Тэнгэрийн жаргалаар жаргана минү зэ

Ялгуулсан дээд: Түвшинжаргал


Их богд булган хангай

Уяхан замбутивийн наран: Түмэн эх чуулга

Урьхан хонгор салхи: Норовбанзад


Урьхан хонгор салхинд нь
Улиас мод ганхана
Уяхан зант тэр минь
Удах тусмаа санагдана.

Хєх баглагар модонд
Хєхєє шувуу донгодоно
Хєєрхий уян сэтгэлийг
Хєдєлгєх янзтай

Халиуран ганхах зvлгэнд
Хальж мэлтрэх голд
Хамаг шувуу ганганахад
Харин нь элдэв санагдана

Yvл мэт оргилсон
Єндєр хангайн шилд
Єнгийн цэцэгс найгаад
Єєрийн нутаг санагдана

Хайрт хvний vр нь
Хатираа сайн цагаанаа
Хавтласан сойж унамаань
Харьж мордох янзтай

Хар элэгт улстай
Ханилж суухад бэрх бий
Тvvнээ гэж санавал
Тvдэж юундаа суух вэ

Арван хэдэн настайдаа
Аав ээжийнхээ атганд
Идэр насаа гvйцэхэд
Эргэж юундаа хорогдох вэ

Зэрлэг бvргэдийн зулзага нь
Жигvvр сєдєє гvйцэхэд
vvжйм єгтєргvйд нисэхийг
Oлoн бvгдээр мэднэ

Жавхалант сүрэг: Чулуунцэцэг

Хөөрхөн халиун: Мягмарсүрэн


Хөөрхөн халиун долгин шүү
Хөлд нь сууж бариарай
Хүний газар хэцүү шүү
Хүлээн байж дасаарай
Хачин халиун долгин шүү
Хазаарыг нь татаж мордоорой
Харийн газар хэцүү шүү
Хайрлан байж дасаарай

Эрдэнэ засгийн унага



Эрдэнэ засгийн унага нь
Эрэмгий болоод жороо доо
Элст манхнаар нутагтай
Эмгэн буурал ээжтэй

Товуу засгийн унага нь
Товолзуулсанхан жороо шүү
Товцог толгодоор нутагтай
Тун чиг өвгөн аавтай

Нарийн цагаан замаар нь
Насны багад дөгийлөө
Ногоон толгойд нутагтай
Номхон олон дүү нартай…

Жаахан шарга


Жаахан шаргын шогшоонд нь
Томоо нь муухай тасарлаа
Жаахан түүнийхээ аашинд нь
Сэтгэл муухай гунихарлаа
Хоёр морьтой гарлаа даа
Хонгорын ширээг дамжлаа даа
Хоноглосонгүй явсныг нь бодохоор
Хоёр нүдэндээ нулимстай
Буйлаад байгаа тэмээг
Бурантагны үзүүрээр тогтооно
Булиглаад байгаа сэтгэлийг
Одоо юугаар тогтоох вэ
Дэрвээд байгаа дээврийг
Дээсний үзүүрээр тогтооно
Дэнслээд байгаа сэтгэлийг
Одоо юугаар тогтооно вэ...

Өвөр Монголын уртын дуу


Энэ дуу ямар нэртэй дуу болох, хэн дуулсаныг нь мэдсэнгүй.

Гоолингоо: Норовбанзад



Зvvдээ, нойрны минь дотор оо ай
Зvрхний маань Гоолингоо нь vзэгдээд байх юм аа ай
Зvйлчлээд хэлсэн vг нь ээ хөө
Миний маань цээжинд хадаастайхан байх юм аа ай

Арван тvмэн адуу сүрэг нь
Арынхаа ууланд алагласхийгээд байх юм аа ай
Амраг Гоолингоогийн алтан хvрээ нь хөө
Арынхаа ууланд нь цайрасхийгээд байх юм аа ай

Vй тvмэн адуу нь болбол
Єврийнхєє ууланд алаглаад байна
Vнэн хайртай Гоолингоогийн хэлсэн vг
Єєрийн минь цээжинд хадаастайхан байх юм аа ай

Өнчин цагаан ботго

Жаран хайлаас

Тосонгийн орой: Дорждагва

Тоорой банди: Долгоржав


Тоорой бандийг байхад
Торгоны сайныг өмслөө
Тооройбандиас хойш
Тостой даавуу ч олсонгүй
Гэрийн хаяанд суугаад
Гэзгийг минь илдэгсэн
Хажууд минь түшиж суугаад
Хацрыг минь илдэгсэн...
Гуна гунжийн нуруунд
Гундаа нь үгүй Тоорой
Гучин хоёр хошуунд баригдаа нь үгүй Тоорой доо
Цантын цагаан нуруунд
Цантаа нь үгүй Тоорой
Цахар найман хошуунд Баригдаа нь үгүй Тоорой доо...

Дөрвөн настай халиун: Мягмарсүрэн


Дөрвөн настай халиун нь ээ
Дөрөө жийгээд эргүүлнэ ээ ай ай хөө
Дөрвөлжлөн харагдах бараа нь ээ
Дөтөлсөн амрагийн бараа юу уу даа
Таваар тависан гэзэгээрээ
Талын бутууд шиг саглайна аа ай хөө
Тавлайн харагдах бараа нь ээ
Танилцсан амрагийн бараа юу уу даа

Цагаан тэмээ: Урнаа

Тоорой банди: Эрхэмбаяр

Нарийн сайхан хээр: Нямгэрэл

Ширээ нуур: Алтан ураг


Ширээ нуурын захад
Ширэнгэ юундаа ургаа вэ хө
Сэрвүүн багын чамтайгаа
Сэтгэл юундаа дасаа вэ до хө

Ганзай нуурын захад
Галуу нь юундаа эргээ вэ до хө
Газрын холын чамтайгаа
Сэтгэл юундаа дасаа вэ до хө

Дуртмал сайхан: Эрхэмбаяр

Алтан богдын шил: Алтан уул

Алсын газарын зэрэглээ: Алтан ураг хамтлаг


Алсын газрын зэрэглээ нь хө
Адуу шиг мал шиг торолзоно
Алиа хонгор хүүгээ хө
Айсуй байхад нь баярлалаа
Холын газрын зэрэглээ нь хө
Хонь шиг мал шиг торолзоно
Хонгор жаахан хүүгээ
Хоноод явахыг хүснэ хө

Жороогийн жороо: Билигбаатар

Үлэмжийн чанар



Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө нь тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй сайхан царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зэ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зэ

Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт бүтээсэн
Улаан зандан үнэр чинь
Улмаар сэтгэлийг хөдөлгөнөм зэ

Бадамын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам аривтганам зэ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамтдаа жаргая…

Идэр жинчин: Ганбаатар

Алтан богдын шил: Алтанцэцэг

旭日般升腾

Алтан их уул

Алтан их уул

Жаран цагаан тэмээ: 六十峰白骆驼 / 齐齐格玛 蒙古族民歌

Хэрлэнгийн барья: Оюун-Эрдэнэ



Хэрлэнгийн барьяа л гэж ахын минь үү нутаг
Хөхрөн хүдэнтсээр харагдана билүү зээ
Хэрлэн гэгч гол мину хөөрхий
Хэнтий Хаанаас эхтэй билээ зээ

Хилсхэн хол урсан урссаар
Баргын далайд цутганам зээ
Хэнз бага насандаа ах мину хөөрхий
Хэн хүний үрд хилсээр хэлэгдэж өнгөрөв өө зээ

Уулзъя гэж зорилоо шүү ах мину хөөрхий
Уулзсан хэрэг минь бүтлээ зээ
Золгоё гэж зорилоо шүү ах мину
Зорисон хэрэг минь бүтлээ зээ

Шуранхай хамтлагын тоглолт

Цомбон туурайтай хүрэн: Дэлгэр

Тосонгийн орой: Надмид


Тосонгийн оройгоор тоосроод байна

Тогтож суухыг байлаа

Мандалын оройгоор манараал байна

Манай нутаг санагдаад байна

Сэрвэнгийн оройгоор сэвэлзээд байна

Сэтгэл санаа үймэрээд байна

Өндөрийн өврөөр өрвөлзөөд байна

Өөрийн санаа үймэрээд байна


辽阔的草原 - 蒙古长调

Ар хөвчийн унага: Хүрэлбаатар


Ар хөвчийн унага нь
Агсамхан болоод жороо
Амрагийн жаахан хүүгийнхээ
Аашинд нь болоод мордлоо
Дэнжин нуурын шагшуурга
Дэнжээн дагаад шагшина
Дэмий хүний үртэй
Дэндүү даамай даслаа даа

Нарийн хөх морь

Сэвхэт бор: Банзрагч

Хөөрхөн халиун: Мягмарсүрэн