Thursday, March 11, 1999

Уяхан замбуутивийн наран: Норовбанзад



Жаа, Энэ л уяхан замбуутивийн наран
Илхэн бүхний дээгүүр
Мөхдөлгүй дэлгэрч түгэн
Мандаж мандсаар байдаг л билүү дээ, та мину зээ.

Жаа, Тэр лугаа адил
Олон түмний минь өршөөл
Үнэн сэтгэл бүхнийг
Ялгалгүй асарсаар байдаг л билүү дээ, та мину зээ.

Жаа, Үүлэн чөлөөний нар мэт
Өчүүхэн энэ явах насаа
Үнэн мөнх дор барьж
Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ, та мину зээ.

Жаа, Идэр цовоо саруул сэргэлэн насандаа
Эс сурсан эрдэм номыг
Өтөлж харьсан хойноо
Эргэж сурна гэдэг маш бэрх шүү дээ, та мину зээ

Идэр жинчин: Дорждагва




Идэр жинчин бид
Эрэмгий чадлаа гаргаж
Ингээд аяны замаар
Эрх тааваараа туулаад

Энэ орны ардыг
Эд бараагаар хангацгаая


Шингэн лимбийн дуугаар
Миний нутгийг санагдуулж
Ширээ тэгшхэн бөхөөрөө
Жингийн хүндийг өргөгч

Шилдэг олон ат минь
Шилийн говийг бүрхжээ


Алс холын замаар
Алхлан сажлан туулж
Ачаа жингийн хүндийг
Амар сайнаар нэвтрүүлэгч

Атан олон тэмээд минь
Арын говийг бүрхжээ

Өвгөн шувуу: Лхамжав



Євгөн:
Зээ Жаргалтайн дэлгэр зуныхаа сард нь
Жигүүртэн олон олон шувуу та мину зээ
Гадаад их далайнхаа дундаас
Ганганан гунганасаар юундаа ирнэ вэ?
Шувуу:
Зээ Эргэх дөрвөн цагийн дотроос
Элчит зуны халуун наранд
Эртний буян салхи дагаж
Элдэв сайхан нууртаан ирлээ
Євгөн:
Зээ Зориж ирсэн нууртаан зусаад
Зоргоороо амархан цэнгэн жаргаад
Зүйтэй дулаан намрынхаа сард
Жигдлэн дэвсээр юундаа буцна вэ?
Шувуу:
Зээ Єндөр их хангайн шилд
Үүл цас будран байхад
Єнөд сэрүүн хүйтэн болно хэмээн
Єссөн дулаан нутагтаа харинаа

Бударч харагдах хангай: Норовбанзад