The long song project

Канадын СВС телевизийн дэлхийн гурван янзын хөгжимийн уламжлал болох Монгол уламжлалт уртын дуу, Хятадын уламжлалт хөгжим, өрнө дахины сонгодог хөгжимийн төлөөлөгчид уулзаж хамтран тоглож байгааг үзүүлсэн нэг цагийн баримтат кино бүтээсэн байнан. Кинонд Монголын талаас дуучин Хонголзул, Хятадаас Лиү Фанг, Оросоос Егорь Дячков нар оролцсон байна. Сонирхолтой нь энэ гурван гурвуулаа 1974 онд төрсөн бар жилтэй улс ажээ.