Thursday, March 11, 1999

Тоорой банди: Долгоржав


Тоорой бандийг байхад
Торгоны сайныг өмслөө
Тооройбандиас хойш
Тостой даавуу ч олсонгүй
Гэрийн хаяанд суугаад
Гэзгийг минь илдэгсэн
Хажууд минь түшиж суугаад
Хацрыг минь илдэгсэн...
Гуна гунжийн нуруунд
Гундаа нь үгүй Тоорой
Гучин хоёр хошуунд баригдаа нь үгүй Тоорой доо
Цантын цагаан нуруунд
Цантаа нь үгүй Тоорой
Цахар найман хошуунд Баригдаа нь үгүй Тоорой доо...