Thursday, March 11, 1999

Жаахан шарга: Загдсүрэн


Жаахан шаргын шогшоонд нь
Томоо нь муухай даслаа даа
Жаахан түүнийхээ аашинд нь
Сэтгэл муухай гунихарлаа
Хоёр морьтой гарлаа даа
Хонгорын ширээг дамжлаа даа
Хоноглосонгүй явсныг нь бодохоор
Хоёр нүдэндээ нулимстай
Буйлаад байгаа тэмээг
Бурантагны үзүүрээр тогтооно
Булиглаад байгаа сэтгэлийг
Одоо юугаар тогтоох вэ
Дэрвээд байгаа дээврийг
Дээсний үзүүрээр тогтооно
Дэнслээд байгаа сэтгэлийг
Одоо юугаар тогтооно вэ…