Thursday, March 11, 1999

Жаргалтайн дэлгэр: Норовбанзад


"Жаргалтайн дэлгэр"
Євгөн асууруун:
Жаргалтайн дэлгэр зуныхаа сард
Жигүүртэн шувуухай та минь
Гадаад их далайн захаас
Ганганан дэрвэсээр юундаа ирэв?

Шувуу учируун:
Эргэх дөрвөн цагийн улиралд
Ээлтэй халуун зуны сард
Эртний үйлийн салхинаар дэгдэж
Єссөн тунгалаг нууртаан ирлээ

Євгөн асууруун:
Санаж хүссэн нууртаан ирээд
Садан амраг нөхөртөөн золгоод
Сайхан цэнгэн сууж байтал
Сарын эцсээр юундаан уйдав?

Шувуу учируун:
Єндөр уулын оргил дээр
Үүл цас будрахын үед
Улиран ирэх хүйтэн улиралд
Євөлжсөн дулаахан газартаан явна аа

Євгөн асууруун:
Євөлжсөн дулаахан газартаан хариад
Энх мэндээр сууж байхад
Эргэж ирэх хаврын сардаа
Эгэж буцаж юундаа ирээв?

Шувуу учируун:
Зуур замын аянд явахдаа
Задгай нууртаан тоглож байгаад
Залуу сайхан идэр наснаасаа
Шилжиж өтөлсөн нь юунаасаа вэ?

Євгөн асууруун:
Үйлийн үрийн үнэн худал
Үүлэнд жиргэгч шувуухай та минь
Єтлөх үхэхийн дөрвөн далай нь
Єөр бусдад хэнд ч ирнээ
Залуу сайхан үзэсгэлэн байгаад
Залгаад цааш өтлөхийн жимээр
Зэрэглээний үзэгдэл мэтээр
Замхран одох нь мөнх ёсон